26 2020年5月

Японд ажиллаж амьдарч байгаа гадаад иргэд болон гадаад иргэдийг ажилд авахыг сонирхож байгаа байгууллагуудaд алсын зайнаас үнэгүй зөвлөгөө өгөх үйлчилгээ

Японд ажиллаж амьдарч байгаа гадаад иргэд болон гадаад иргэдийг ажилд авахыг сонирхож байгаа байгууллагуудaд алсын зайнаас үнэгүй зөвлөгөө өгөх үйлчилгээ
GLCC байгууллага нь Японы Зүүн Хойд бүс нутгийн их газар хөдлөлтийн дараах сэргээн босголтын сайн дурын үйл ажиллагаанд оролцож байгаа ажлууддаа тулгуурлан тус бүс нутгийг олон улстай холбох үйл ажиллагаа явуулж байна.
Дэлхийг хамарсан шинэ төрлийн корона вирусын цар тахлын дэгдэлт нь нийт хүмүүсийн эрүүл мэнд , өдөр тутмын амьдрал болон улс орны эдийн засагт хүндээр нөлөөлж байна.
Ялангуяа Японд ажиллаж амьдарч буй олон тооны гадаад иргэд эдийн засгийн болон сэтгэл санааны хувьд таагүй байдалд байгаа билээ.
Онцгой байдлын горим зарлагдсан үед ажлын байр хадгалахаар тэмцэж, орон нутгийн тогтвортой үйл ажиллагаанд шаардагдах үндсэн гол салбаруудын ажиллах хүчнийг бүрдүүлэх арга замыг эрэлхийлэн шаналж байгаа компаний удирдлага болон холбогдох хүмүүс ч цөөнгүй бий.
Иймээс GLCC байгууллагаас өөрсдийн гишүүнчлэлийн сүлжээ болон гишүүдийн ажлын туршлага дээр үндэслэн та бүхний санаа зовж байгаа асуудлыг шийдвэрлэхэд бага ч гэсэн туслах зорилгоор алсын зайнаас үнэгүй зөвлөгөө өгөх ажлыг эхлүүллээ. Зөвлөгөө өгсний дараа тухайн асуудлыг бүрэн шийдвэрлэхэд туслах нэмэлт ажил гүйцэтгэх, түүнд төлбөр төлөх шаардлага гарч болно. Энэ тохиолдолд бид урьдчилан мэдэгдэж харилцан тохиролцсоны үндсэн дээр үйл ажиллагааг үргэлжлүүлэх болно.
Бидэнтэй хамтран ажиллах сонирхолтой хүмүүс холбоо барина уу.

URL: http://glcc.or.jp/
Холбоо барих : http://glcc.or.jp/contact/index.php
Mэйл хаяг: okabe@glcc.or.jp

前に戻る